
Улсын хэмжээнд 2026 оны дөрөвдүгээр сард нийт 840,017 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 0.9 хувиар буурсныг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ.
Бүртгэгдсэн зөрчлийн
Бүртгэгдсэн нийт зөрчлийн 97.5 хувийг газар дээр нь, 1.1 хувийг хялбаршуулсан журмаар, 0.1 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан бол 0.4 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Энэ оны дөрөвдүгээр сард зөрчил гаргасан 795,256 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 2.1 хувиар буурсан бол 35,323 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 1.2 хувиар өсжээ.
Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан зөрчлийн холбогдогчийн
Зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд нийт 7.2 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 3.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
Зонхилон үйлдэгдсэн зөрчлийг өмнөх сартай харьцуулахад,