
Дэлхийн боксын холбооноос зохион байгуулж буй насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болж байна. “Улаанбаатар-2026” тэмцээнд 25 орны 300 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн -55 кг-д Х.Билгүүнсайхан, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 60 кг-д М.Намуун нар эхний ялалтаа авлаа.
Өнөөдөр нийт 13 тулаан явагдана. Эхний тулаан 12:00 цагаас эхэлнэ. Эмэгтэйчүүдийн 65 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын тулаанууд болж шөвгийн наймд өрсөлдөх боксчид тодорно. Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Буяндалай Энэтхэгийн тамирчин Сачинтай тулалдахаар оноолт гарсан байна.
Тэмцээн “Аса арена”-д болж байна.
