
АНУ-д Super Micro Computer компанийн дэд ерөнхийлөгч болон түүнтэй холбоотой хоёр хүнийг өндөр хүчин чадалтай серверүүдийг Хятад руу хууль бусаар гаргахыг завдсан хэргээр буруутгажээ.
Эдгээр серверүүд нь Nvidia-гийн дэвшилтэт чипүүдийг агуулж байсан бөгөөд 2024–2025 оны хооронд АНУ-аас Хятад руу их хэмжээгээр нууцаар шилжүүлэх схем хэрэгжүүлсэн гэж Манхэттений холбооны шүүхэд мэдүүлсэн байна.
Холбооны мөрдөх товчооны албан тушаалтан Жэймс С. Барнакл Жуниорын хэлснээр, сэжигтнүүд:
АНУ-ын прокурор Жэй Клейтон “Ийм схемүүд нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлэл учруулна” гэж мэдэгдсэн байна.
Nvidia-гийн процессорууд нь хиймэл оюуны дата төвүүдийн үндсэн бүрэлдэхүүн болсон бөгөөд энэ технологи нь дэлхийн хүчний тэнцвэрийг өөрчилж болзошгүй гэж үздэг. Иймээс АНУ ба Хятад улс хиймэл оюуны салбарт давуу байдал олохын төлөө өрсөлдөж байгаа нь Дэлхийн II дайны үеийн цөмийн зэвсгийн уралдаантай зүйрлэгдэж байна.
АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байден Nvidia-гийн AI чипийг Хятад руу худалдахыг хязгаарласан бөгөөд одоогийн ерөнхийлөгч Доналд Трамп энэ бодлогыг үргэлжлүүлж байгаа юм.
Хэрэгт холбогдсон И Шянь “Уолли” Ляо нь 71 настай, АНУ-ын иргэн, Тин-Вэй “Вилли” Сун 44 настай бөгөөд Тайванийн иргэн бол Руй-Цан “Стивен” Чан оргон зайлсан аж.
Ляо, Сун нарыг Калифорнид баривчилсан бөгөөд Ляо барьцаагаар суллагдсан, харин Сун шүүхийн шийдвэрийг хүлээж байна.
Мөрдөн шалгалтаар нийт 2.5 тэрбум ам.долларын серверийн захиалга дамжин өнгөрөх компаниар дамжуулан хийсэн, үүнээс 510 орчим сая ам.долларын серверийг Хятад руу шилжүүлсэн нь тогтоогджээ.
Компани мэдэгдэлдээ уг үйлдэл нь дотоод бодлого, хууль тогтоомжийг зөрчсөн гэж онцолж, мөрдөн шалгалтад хамтран ажиллаж байгаагаа илэрхийлсэн байна.