
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа өндөрлөлөө.
Улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан Б.Бат-Өлзий нар түрүү үзүүр булаалдахаар шалгарч үлдлээ.
Улсын заан М.Лхагвагэрэл найм даван цолоо ахиулж улсын гарди цолтон боллоо.