Даваа гарагт нээлтээ хийсэн УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэн. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Монгол Улсын нэг жилийн төсөв нь дунд хугацааны төлөвлөлттэй уялдсан байх ёстой. Гэтэл 2026-2030 он хүртэлх хугацааны төлөвлөлтөө батлаагүй байж төсвөө хэлэлцэж байгаа нь дарааллын хувьд буруу байна" хэмээгээд тав хоногийн завсарлага хүссэн. Харин УИХ-ын дарга АН-ын бүлэгт хоёр хоногийн завсарлага өгсөн хугацаа өнөөдрөөр дуусаж байна. 

Засгийн газраас өргөн барьсан төслөөр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2026 онд  31.6 их наяд, 2027 онд  33.7 их наяд, 2028 онд  37.3 их наяд төгрөг байхаар тооцсон байна.