Өвөлжилтийн бэлтгэлийн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр "Өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан. Таван толгой сайжруулсан түлшний үйлдвэр сүүлчийн 50 мянган тонн медлингээ үйлдвэрлээд дуусаж байна. Үүнээс хойш буюу 10 дугаар сараас импортын нүүрс түлүүлнэ. 10 дугаар сардаа багтаад төр хувийн хэвшлийн түншлэлээр Улаанбаатар хот нүүрсний үйлдвэр барих тендер зарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, Багануурын эко аж үйлдвэрийн парк дээрээ түшиглэн, нүүрсийг гүн боловсруулдаг үйлдвэр барих чиглэлээр ажиллана" гэв.