
Монголын үндэсний бөхийн холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Алтан цом”-ын аварга баг ирэх ням гарагт тодорно. 2025-2026 оны улирлын турш болж буй уг барилдааны шигшээд улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй “Энержи” баг болон залуу заан С.Сүхбат тэргүүтэй “Хатант Интернэшнл” баг шалгарсан.
Мөн цомын гуравдугаар байрын төлөө улсын арслан Б.Орхонбаяраар ахлуулсан “Скайтел” баг болон дархан аварга Н.Батсууриар ахлуулсан “Хамаг Монгол” баг барилдана.
Энэ жилийн шагналын сан 1.5 тэрбум төгрөгт багтжээ.