
Монгол Улсад жилд 188.6 мянган тонн хуванцар хог хаягдал үүсдэг байна. Энэ нь нийт хатуу хог хаягдлын 7.2 хувьтай тэнцэж байгаа ажээ. Хуванцар хог хаягдлын 55.8 мянган тонн буюу 29.2 хувийг дахин боловсруулж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хуванцар дахин боловсруулах 24 үйлдвэр ажиллаж байгаа юм. Улаанбаатар хотод жилдээ 44420 тонн хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж байна. Хог хаягдлыг ангилан ялгах, эргүүлэн татах тогтолцоог боловсронгуй болгож, технологийн шинэчлэл хийснээр булшлах хог хаягдлын хэмжээг 40 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзжээ.