
Умард Солонгостой харилцах харилцааны хурцадмал байдал улам нэмэгдэж байгаа энэ үед Өмнөд Солонгосын армийн нэгэн түрүүч нас барсан хэргийг тус улсын эрх баригчид шалгаж эхэлжээ.
Сөүлийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр өчигдөр өглөө Умард Солонгосын хил орчмын Чорвон дахь фронтын ангийн алба хаагч гаднын нөлөөгөөр авсан гэмтлийн улмаас нас барсан байна. Түүний үхлийн шалтгаан, нөхцөл байдал одоогоор тодорхойгүй байгаа аж. Уг хэргийг цэргийн болон иргэний мөрдөн шалгах байгууллагууд хамтран шалгаж байгааг яамнаас мэдэгджээ.
Түрүүчийн үхэл нь сүүлийн хэдэн долоо хоногт улам хурцадсан хоёр Солонгосын хилийн зөрчилтэй холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Сөүлийн эрх баригчид Цэрэггүй бүсийн баруун хэсэгт болсон дэлбэрэлтийн улмаас Умард Солонгосоос уучлал хүсэхийг шаардсан байна. Тэд уг минаг Умард Солонгосын цэргүүд байрлуулсан бөгөөд энэ нь Солонгосын дайны гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл гэж мэдэгджээ. Харин Умард Солонгос уг хэрэгт оролцсон гэдгээ үргэлж няцаасаар ирсэн юм.
Мөн сүүлийн хэдэн долоо хоногт Умард Солонгос хилийн дагуу чанга яригчаар нэвтрүүлэг дамжуулах ажиллагааг дахин эхлүүлэх, “нэмэлт тактикийн зэвсэг” байрлуулах талаар сүрдүүлжээ.