
Монголын сагсан бөмбөгийн холбооны 2025-2026 оны үндэсний “Дээд лиг”-ийн улирлын тоглолтууд “M Bank Arena”-д үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр “Эс Жи Эйпс” болон “Би Си Эйч Найтс” багуудын тоглолт боллоо. Энэ тоглолтод “Эс Жи Эйпс” баг 81-77-оор ялалт байгуулж улирлын 14 дэх хожлоо авлаа. Ингэснээр тэд хүснэгтийн гуравт бичигдэж эхэллээ.
Өчигдрийн тоглолтод “Ховд шонхорууд” баг “Бишрэлт Металл”-ыг 79-74-өөр хожиж ес дэх хожлоо авснаар хүснэгтийн зургаа руу дэвшлээ.
Хүснэгтийг “Би Си Эйч Найтс” 15 хожил, таван хожигдолтойгоор тэргүүлж байгаа бол “Хасын хүлэгүүд”, “Эс Жи Эйпс” багууд удаалж байна.
