
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. Тус намын бүлэг Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгынн төслийг хэлэлцжээ.
Мөн 2026 оны төсвийн тодотголыг энэ сарын сарын 20-ны дотор батлах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгынн төслийнхөө талаар мэдээлэл өгөхдөө "Газар нутгийг нь тусгай хамгаалалтад авсан малчин иргэдэд тухайн газар нутгийг нь хугацаагүйгээр ашиглуулах, өвлүүлэх зохицуулалт оруулж байгаа.
Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйлчилгээ явуулах аж ахуйн нэгжид 60 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлнэ. Нэг удаа 15 жилээр сунгана. Гэхдээ байгаль орчны унаган төрхийг алдуулахаас эхлээд зүй бусаар ашигласан тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь чанга байна. Газар эзэмших эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна.
Богд хан уул улсын тусгай хамгаалалтад байдаг. Бүр дархан цаазат гэж явдаг. Хуулийн төсөлд хот, суурин газрын хязгаарлалтын бүс гэсэн шинэ зүйл оруулж ирж байгаа. Хот, суурин газрын тусгай хамгаалалттай газрын харилцааг шийдэхээр ийм шинэ зүйл оруулж ирж байгаа гэсэн үг. Богд хан уулын тухайд Засгийн газарт бүрэн эрх олгоно. Гэхдээ суурьшлын бүсийг нэмэхийг хориглоно. Нэмэхээр бол УИХ-аар хэлэлцүүлнэ" гэлээ.