
Саудын Арабын лигийн 30 дахь тойргийн тоглолтод "Аль Ахли" багийг Криштиану Роналдугийн тоглож буй "Аль Насср" баг 2:0-ээр хожив.
Роналду тоглолтын 76 дахь минутад эхний гоолыг оруулжээ. Энэ нь түүний мэргэжлийн замнал дахь 970 дахь гоол байв.
"Аль Насср" баг 30 тоглолтын дараа хүснэгтийн манлайд 79 оноотой бичигдсэн хэвээр байна. Тэдний ард 71 оноотой "Аль Хилал" бичигдэж буй. Тус хоёр баг тавдугаар сарын 12-нд хооронд тоглоно. Хөлбөмбөг сонирхогчдын зүгээс уг тоглолтоор аваргын хувь заяа шийдэгдэнэ хэмээж байгаа юм.
Мөн тавдугаар сарын 16-нд "Аль Насср" Японы "Гамба Осака" багтай "AFC Cup" финалд тоглох билээ.