
Монголын шатрын холбооноос эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг аравдугаар сарын 23-наас арваннэгдүгээр сарын 1-ний хооронд зохион байгуулахаар болжээ. Тэмцээнд хагас шигшээ шатны шалгаруулалтад эхний 11-т орсон шатарчид болон 2025 оны улсын аваргууд шууд оролцоно.
Тэмцээний эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрийн эхний таван байранд шалгарсан тамирчид ирэх арваннэгдүгээр сард АНЭУ-ын Аби Даби хотод болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
2026 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эхний өрөг аравдугаар сарын 23-нд болох бол сүүлийн 11 дэх өргийн тоглолт арваннэгдүгээр сарын 1-нд болсноор шилдэг шатарчид тодорно.
Тэмцээнийг Монголын Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд зохион байгуулахаар болсон байна.