
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2026 оны нэгдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 46.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.8 их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 4.3 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Бага мөнгө 2026 оны нэгдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 11.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 279.5 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх сараас 115.3 тэрбум төгрөгөөр буурчээ.
Бага мөнгө (M1)-ний 10.2 их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 950.4 тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.
Харин бараг мөнгө 2026 оны нэгдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 35.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.5 их наяд төгрөгөөр өсөж, өмнөх сараас 93.2 тэрбум төгрөгөөр буурчээ. Бараг мөнгөний 26.0 их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 5.6 их наяд төгрөг нь валютын хадгаламж, 4.2 их наяд төгрөг нь валютын харилцах байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2026 оны нэгдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 58.3 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх сараас 47.1 тэрбум төгрөгөөр буурчээ. Харин төгрөгийн хадгаламж 2026 оны нэгдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.0 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 4.3 их наяд төгрөгөөр өсжээ. Улмаар өмнөх сараас 52.1 тэрбум төгрөгөөр буурчээ. Төгрөгийн хадгаламжийн 21.6 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 4.4 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Валютын хадгаламж 5.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 777.7 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх сараас 123.5 тэрбум төгрөгөөр буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.