
Бүгд найрамдах Киргиз улсын Бишкек хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ.
“Бишкек-2026” тэмцээн эмэгтэйчүүдийн 50 кг, 55 кг, 59 кг, 68 кг, 76 кг-ын жингийн урьдчилсан барилдаанууд болно. Манай улсаас ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт Э.Дэлгэрмаа тэргүүтэй таван бөх дэвжээнд гарна.