Байгалийн хий бол шатдаг төрлийн эрчим хүчний эх үүсвэрүүдээс хүн төрөлхтний эрүүл мэнд, агаар мандал, уур амьсгал, хүрээлэн буй байгаль орчинд хамгийн хор хөнөөл, аюул багатай түүхий эд юм.
Тийм ч учраас өндөр хөгжилтэй улсууд сүүлийн жилүүдэд атомын эрчим хүч, нүүрсний хэрэглээнээс аажмаар татгалзаж, оронд нь байгалийн хийн эрчим хүчний хэрэгцээ, хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, тодорхой арга хэмжээ тууштай авч хэрэгжүүлж байна.
Европын холбооны улсуудаас жишээлбэл, ХБНГУ л гэхэд 2030 онд нүүрсний хэрэглээг бүрмөсөн халахын зэрэгцээ атомын эрчим хүчний үйлдвэлэлээ тодорхой хэмжээгээр бууруулах зорилт тавьж, эхнээс нь хэрэгжүүлээд байна.
ОХУ нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээрээ дэлхийд тэргүүн байр эзэлдэг, ЗХУ байх үеэс геологи-эрэл хайгуулын ажлыг урт хугацааны төлөвлөгөөтэйгөөр эрчимтэй гүйцэтгэсний үр дүнгээр, ялангуяа алмаз, алт, зэс, төмрийн хүдэр, нефть, байгалийн хий зэрэг ашигт малтмалын асар их нөөцийг илрүүлж, баталгаажуулсан юм .
Эдгээр ашигт малтмалын дотроос нутгийнхаа зүүн хойт болон Сибирийн уудам нутагт өөрийн орны төдийгүй БНМАУ ( хуучин нэрээр)-ын гишүүнээр нь нэгдэн орсон Эдийн Засгийн Харилцан Туслах Зөвлөлийн гишүүн- Зүүн Европын социалист орнуудыг байгалийн хийгээр олон жилийн туршид найдвартай хангах стратегийн бодлогодоо тулгуурлан хэдэн зуун их наяд шоо метрээр хэмжигдэх байгалиийн хийн нөөцийг илрүүлж, өөрийн Бүгд Найрамдах Улс байсан Украин , Беларусь, Латви, Литви, Эстонийн хийгээд Зүүн Европын улсуудын байгалийн хийн хэрэгцээг бүрэн хангах асуудлаар эрдэм-шинжилгээний олон арван хүрээлэнгээр эдийн засгийн үр ашгийн тооцоо, судалгаа, үндэслэл , урт хугацааны иж бүрэн стратегийн алсын хараатай бодлого боловсруулсан түүхтэй юм. Уг бодлогод тулгуурлан байгалийн хийн их нөөцийг эдийн засгийн хамгийн ашигтай хувилбараар аюулгүй байдлыг нь ханган зөв зохистой ашиглах тухай стратегийн урт хугацааны бодлого, төлөвлөлтийн оновчтой шийдвэр гаргасан юм. Энэхүү шийдвэрийг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэх зорилгоор байгалийн хий дамжуулах олон арван хоолойг эх орондоо болон ах дүү бусад улсад далайцтай барьж байгуулахын тулд дээд зэргийн чанартай гангийн болон инженерчлэл, барилга-монтажийн үйлдвэрүүдийнхээ хүч чадлыг нэмэгдүүлэх, мэргэшсэн ажиллах хүчнийг сургаж бэлтгэх зэрэгт ихээхэн хөрөнгө оруулалт зарцуулж байна.
Эхний ээлжинд өөрийн Бүгд Найрамдах Украин Улсын нутгаар дамжуулан олон мянган километр байгалийн хийн хоолойг барьж, тус улсын болон Европын бусад орны хэрэгцээг олон жил хангаж байсан боловч ЗХУ зардарснаар Орос-Украины нутаг дэвсгэр, үндэстэн хоорондын мөргөлдөөн, гадаад төлбөр тооцооноос шууд хамааралтай улс төр, эдийн засгийн таагүй уур амьсгал бий болсон. Энэ бүхнээс шалтгаалж ОХУ байгалийн хийн бүтээн байгуулалтын тактикаа эрс шийдвэртэй өөрчилж, Балтийн тэнгисээр дамжуулан Герман, урдуур Турк улсаар дамжуулан байгалийн хийн хэдэн мянган километр урттай хийн хоолойг асар богино хугацаанд бүтээн байгууулсан.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Пүтин “ Умарт урсгал 1” болон “ Умарт урсгал 2” гэж нэрлэсэн жилдээ 100 орчим тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүч чадалтай байгалийн хийн хос хоолойн хамтын ажиллагааны асар том бүтээн байгуулалтад улс төр, эдийн засгийн онцгой ач холбогдол өгсөн, тэдгээрийг ашиглалтад хүлээн авах ёслолын арга хэмжээнд 2019 оны эцсээр ХБНГУ, БНТУ-ын удирдагчидтай оролцсон юм.
Үүний зэрэгцээ ОХУ нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын идэвхтэй гишүүн болж, БНХАУ, Энэтхэг зэрэг Азийн улс орнуудтай найрсаг харилцаа, стратегийн түншлэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, БНХАУ-ын санаачилсан " Нэг бүс,нэг зам", " Талын зам", Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорын хүрээнд Ази, Европыг холбосон хурдны авто зам, тээвэр ложистик, дэд бүтцийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад шийдвэрлэх үүрэгтэйгээр оролцож байна.
Энэ бүхний эхний ээлжийн арга хэмжээ болгон ОХУ-аас БНХАУ руу жилдээ 38 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-1” хоолойг БНХАУ-ын зүүн хэсгийн хэрэгцээнд зориулж богино хугацаанд барьж байгуулж, 2019 оны сүүлчээр ашиглалтад оруулснаар ойрын ирээдүйд БНСУ, Япон руу үргэлжлүүлэн барьж байгуулахаар олон жилийн өмнөөс төлөвлөсөн эдийн засгийн чухал ач холбогдолтой томоохон бизнес төсөл олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих түүхэн үе шатандаа орсон явдалд мэргэшсэн төлөвлөгч инженер-эдийн засагч, олон улсын харилцаа, эдийн засгийн гадаад ажиллагааны хөгжлийн судлаачийн хувьд би туйлын баяртай байна.
Хувь заяаны тавилангаар би Киевийн Эдийн засгийн академийг амжилтай дүүргэж, ажил амьдралынхаа гараааг тухайн үеийн Улсын төлөвлөгөөний комисс, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын Хорооноос эхэлж, олон улсын улс төр, эдийн засгийн гадаад хамтын ажиллагаааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллахын зэргэцээгээр өөрийнхөө хүсэл эрмэлзлэл, сонирхол, мэдлэг боловсрол, ажлын дадлага туршлага, ур чадвар, гадаад хэлний мэдлэгтээ тулгуурлан олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны цаг үеийн тулгамдсан асуудлуудаар бие даан тооцоо, судалгаа, дүгнэлт, санал боловсруулах чиглэлээр мэдээллийн сантай болоод байна.
Энэхүү мэдээллийн сан хөмрөгтөө тулгуурлан Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв, бодлого, зорилт, зорилго, хөтөлбөртэй уялдуулан эх орнынхоо нийгэм-эдийн засгийн хөгжлийн өсөлтийг тогтворжуулах, ард иргэдийнхээ амьдралын бодит түвшинг эрс шийдвэртэй дээшлүүлэх зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлуудад анхаарлаа төвлөрүүлж, улсын төсвийн үрэлгэн зардлыг аль болохоор бууруулах, экспортын бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийг олшруулах замаар гадаад худалдааг өргөжүүлэх, валютын нөөцийг өсгөх, үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтвортой байлгах , уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг тэргүүлэх салбаруудын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр эдийн засгиийн тооцоо, судалгаа, эрдэм-шинжилгээний ажлаа тууштай үргэлжлүүлэн хийж байна.
Эдгээрийн дотроос зөвхөн Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барьж байгуулах тухай томоохон бизнес төслийг хэрэгжүүлэх талаар хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн хүчин зүтгэж хийсэн ажлынхаа түүхээс товч сөхвөл:
1. Би Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны МонголЗөвлөлт болон Монгол-Оросын Засгийн газар хоорондын Комиссын Монголын хэсгийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 1990 оноос эхлэн ОХУ-ын төр, Засгийн холбогдох дээд байгууллага, яам, тусгай газрууд, муж, хязгааруудын эрх бүхий албан тушаалтнуудтай албан ажлын шугамаар ОХУ-ын өөрчлөлт, шинэчлэлтийн тулгамдсан асуудлууд хийгээд эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны салбарт олон жил хамтран ажиллаж байсан орос найз нөхөдтэйгөө ОХУ-ын улс төр, эдийн засгийн гадаад бодлогын үзэл баримтлал, хэтийн төлөвийн тухай элэгсэг дотно, нээлтэй ярилцаж, бодит мэдээллийг жинхэнэ эх сурвалжаас нь авч байлаа.
2. Гадаад харилцааны яамны Улс төрийн газрын зөвлөхөөр ажиллаж байгаад Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хот суугаа Ерөнхий консулын газрын худалдаа-эдийн засгийн зөвлөхөөр 1999-2001 онд томилогдон ажилласнаар Монгол-Оросын бүс нутгиийн болон хил орчмын шууд хамтын ажиллагааны тухай асуудлаар судалгааны ажлаа эрчимжүүлэх сайхан нөхцөл, боломж, аз завшаан надад тохиосон юм.
3. Олон улсын эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны үр өгөөжийг иргэн нэг бүртээ тэгш хүртээх чиглэлээр Улсын төлөвлөгөөний комисс, Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын Хороо, Сайд нарын Зөвлөл, Гадаад явдлын яам, Гадаад харилцааны яам, Монголын дипломат ажилтнуудын үндэсний холбоо ( одоо тус Холбооны Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч)-нд төрийн жинхэнэ алба болон төрийн тусгай дипломат албыг 50 гаруй жил шатлан дэвших чадахуйн “мерит” зарчмаар хашиж, өөрийн эзэмшсэн мэдлэг боловсрол, мэргэжил, ажлын дадлага туршлага, ур чадвар, гадаад хэлний мэдлэгтээ суурилсан хүсэл сонирхол, тэмүүлэл, мөрөөдлөөрөө олон улсын эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны цаг үеийн тулгамдсан асуудлуудаар тодорхой тооцоо, судалгаа, эрдэм-шинжилгээний ажил хийж, өөрийн үзэл бодол, тооцоо, судалгаа, санал дүгнэлтээ дотоод, гадаадын төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлүүлж, олон улсын хурал , зөвлөлгөөн, чуулга уулзалтад удаа дараа оролцож, итгэл тавьж байна.
4. Үндсэн мэргэжлээрээ Эрхүү хотод томилогдож ажилласнаар олон улсын эдийн засгиийн гадаад хамтын ажиллагааны салбарын судалгааны ажлаа эрчимтэй үргэлжлүүлж, тус мужийн Амбан захирагч Б.А. Говоринд санал болгосноор Гадаад харилцааны газрын даргатай нь хамтдаа тус мужийн Ковыктинскийн байгалийн хийн арвин их нөөц бүхий ордтой газар дээр нь очиж танилцаж, энэ тухайгаа Гадаад харилцааны яамандаа зохих журмын дагуу тодорхой тооцоо, судалгаа, дүгнэлт, цаашид авах бодлогын чанартай арга хэмжээний тухай саналаа уламжилсаар байсан юм.
Тухайлбал, байгалийн хийн хоолойг эх орноороо дамжуулан тавиулах асуудлыг Ерөнхий консулын газрынхаа тойрогт харъяалагддаг ОХУ-ын Кемерово мужийн Амбан захирагч, Дээд Зөвлөлийн гишүүн А. Тулеев( Казах үндэстэн, би Казахстанд суугаа элчин сайдын яаманд ажиллаж байхдаа анх танилцсан), Красноярск хязгаарын Амбан захирагч, Дээд Зөвлөлийн гишүүн, генерал С. Лебедев ( хоёулаа Ерөнхийлөгчийнхөө сонгуульд нэг биш удаа өрсөлдөж байсан) нарт төр, засгийнхаа нэрийн өмнөөс уламжилж, уг асуудлыг нааштай шийдвэрлүүлэхэд гүн туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг уулзах бүртээ дотночлон хүссээр байсан.
Энэхүү алтан боломжийг ашиглан Б.А.Говорин, А. Тулеев хоёрыг эх орондоо албан ёсоор айлчлуулж, төр, Засгийн удирдлагчидтайгаа уулзуулах, Алтан гадас одонгоор шагнуулах саналыг дэвшүүлж, айлчлалтуудыг ажилттай зохион байгуулалцаж явлаа.
Мөн ОХУ-ын Төрийн Думын гишүүнээр олон жил сонгогдон ажиллаж байгаа, Ерөнхийлөгчийнхөө сонгуульд удаа дараа өрсөлдсөн, оросын сөрөг хүчний том төлөөлөл В. Жириновскийг Эрхүү мужид зочлон ирэхэд нь ёслолын арга хэмжээн дээр өөрийн хүсэлтээр танилцаж, Байгалийн хийн хоолойг монголоор дамжуулан тавиулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүссэн юм.
Тэрээр монголчуудад хандан дотночлон хэлэхдээ “ Хийн хоолойг танай нутгаар дамжуулан тавих тухай саналыг Төрийн Дум болон Ерөнхийлөгчдөө санал болгон дэвшүүлнэ. Харин Та нар Хэлэлцээр байгуулахдаа уг хоолойн танай нутагт барих шахуургын станцуудын крантыг шаардлагатай үедээ өөрсдөө шууд хааж байх нөхцөлийг сайтар тохиролцоорой” гэж зөвлөсөн. Энэ тухай төвдөө танилцуулж, түүнийг Монголдоо албан ёсоор айлчлуулахаар зохих журмын дагуу тухайн үед урилга өгүүлсэн боловч тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсон юм.
Ийнхүү ОХУ-Монгол- БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг бүтээн байгуулах тухай асуудлыг Монгол Улсад ашигтай хувилбараар шийдвэрлүүлэхийн төлөө өөрийн мэдлэг боловсрол, мэргэжил, олон улсын эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны салбарт 50 гаруй жил хөдөлмөрлөж буй ажлын туршлага, ур чадвар, гадаад хэлний мэдлэг зэргээ хоёргүй сэтгэлээр хичээн зориулж, 30 жилийн туршид уйгаагүй, биечлэн хөөцөлдөж, зохих тооцоо, судалгаа , үнэлэлт, дүгнэлт, тодорхой саналаа төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, радио, телевиз, эдийн засгийн хурал, зөвлөлгөөн, чуулга уулзалтад байнга ярьж, төрийн засгийн удирдагчид, холбогдох яам, тусгай газар, монголын ард иргэдэдээ өөрийн дуу хоолойгоо уламжилсаар байна.
Энэхүү хийн хоолойг эх орныхоо нутаг дэвсгэрээр дамжуулан тавиулсанаар манай улсад ойрын ирээдүйд жилдээ 1,5-5 тэрбум америк долларын цэвэр ашиг ноогдохын зэрэгцээгээр өнөөдөр эрхэлсэн ажил хөдөлмөргүй яваа олон зуун залуучуудыг ажлын байр, амьжиргааны тогтмол орлоготой болгох, хэдэн арван суурин, тосгон шинээр байгуулах, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, зарим аймгийн болон барьж байгуулахаар төлөвлөсөн эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн тулгуур төвүүдийг хямд эрчим хүчээр удаан хугацаанд найдвартай хангах, агаар, хөрс, усны олон жил хурамтлагдсан их бохирдол, хөрсний эвдрэл, утаанаас иргэдиийнхээ эрүүл мэндиийг хамгаалах, бүх төрлийн хорт хавдар, томуу, томуут өвчнөөс эх, үрс, иргэдээ сайтаар урьдчилан сэргийлэх, хүн амынхаа 30 гаруй хувийг эзлээд удаж байгаа эмзэг бүлгийн иргэдээ ядуурлаас гарган дундаж давхарагт шилжүүлж амьжиргааг нь дээшлүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, ойрны жилүүдэд 50 тэрбум америк долларт хүрэх магадлалтай гадаад өрийн дарамтаас аажмаар ангижрах зэрэгт эдийн засгийн бодиттой үр өгөөж, чухал хөшүүрэг болох тухай асуудлуудаар урьдчилсан тооцоо, судалгаа, эрдэм шинжилгээний ажлаа тууштай үргэлжлүүлж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В. В. Пүтин 2019 оны 9 дүгээр сард Монгол Улсад 3 дахь удаагаа төрийн албан ёсны айлчлал хийж, Х. Баттулга, В.В. Путин нар “Монгол улс, Оросын Холбооны Улсын Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Гэрээг хугацаагүйгээр байгуулж, гарын үсэг зурсан нь” тус хоёр улсын уламжлалт мөнхийн найрамдал, улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг олон улсын хамтын хүчин чармайлт, зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан шинэ шатанд дэвшүүлэх онцгой түүхэн үйл явдал болсон.
Энэхүү айлчлалын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад 3 дахь удаагаа оролцож, Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх цаг үеиийн тулгамдсан асудлуудаар Монгол улсынхаа байр суурийг маш тодорхой илэрхийлсний дотроос БНХАУ-Монгол-ОХУ-ын эдийн засгийн коридор, ОХУ-аас БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойг монголын нутгаар дамжуулан тавих тухай монголын Талын саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин дэмжсэн, БНХАУ нааштайгаар судалж байгаагаа илэрхийлснийг онцлон тэмдэглэсэн билээ.
Ер нь ОХУ болон БНХАУ-ын аль аль нь байгалийн хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан тавиулах тухай манай улсын саналд нааштай хариу өгөхгүй, “бие биенээсээ асуу” гэсэн тайлбар хэлдэг байсан хэдий ч Оросын Талын сонирхол давамгайлж, тус улсын холбогдох байгууллага, компанийн төлөөлөл ( Ерөнхий сайд нь байсан хүнээр ахлуулсан ) манай улсад 10 гаруй жилийн өмнө ажлын айлчлал хийж, газар дээр нь судалсныг эс тооцвол ямар нэгэн тодорхой шийдэл, тохиролцоонд хүрэлгүй 30 жил болсныг үгүйсгэх аргагүй юм.
Харин Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүсэлсүх 2019 оны 12-р сарын эхээр ОХУ-д албан ёсоор айлчилахдаа Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн шинэ Гэрээний хүрээнд тус хоёр улсын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхтэй уялдсан цаг үеийн тулгамдсан олон асуудлыг хэлэлцэн тохиролцож, шууд хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зуруулсны дотроос хамгийн чухал ач холбогдолтой нь хийн хоолойн бүтээн байгуулалтын тухай олон жил шийдлээ хүлээсэн асуудал байв.
Энэхүү ХХ1 зууны бизнесийн томоохон мега төслийг бодит ажил хэрэг болгоход ОХУ-ын Ерөнхийлөгч В. В. Путин онцгой анхаарч, Ерөнхий сайд У. Хүрэлсүхийг Сочи хотноо зориуд хүлээн авч уулзахдаа “ Хийн хоолойн төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүй” гэж дэлхийд зориуд мэдэгсэн юм.
Ерөнхий сайд У. Хүрэлсүх энэхүү түүхэн айлчлалынхаа үеэр “ Хийн хоолойг Монгол Улсынхаа нутаг дэвсгэрээр дамжуулах төслийг эхлүүлэхээр тохиролцлоо. Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах ажлын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нийгэм-эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна”гэж онцлон тэмдэглэсэн билээ.
Ойрын ирээдүйд эдиийн засгийн хөгжлөөрөө дэлхийг тэргүүлэх БНХАУ-ын байгалийн хийн бүтээгдэхүүнийг эх орныхоо үсрэнгүй хөгжил дэвшилд бутээлчээр ашиглах төр, засгийн бодлого, хөтөлбөр нь тодорхой бөгөөд олон улсын эрчим хүчний төв байгууллагын судалгаагаар тус улсын байгалийн хийн хэрэгцээ жилээс жилд ихээхэн нэмэгдсээр 2030 он гэхэд 600 гаруй тэрбум шоо метрт хүрч, дэлхийн энэ төрлиийн түүхий эдийн зах зээлийн хэрэгцээний 40 орчим хувьтай тэнцэх болно гэж дүгнэжээ.
Нөгөө талаас ОХУ-ын Баруун Сибирийн Ямал, Красноярскийн хязгаарын байгалийн хийн томоохон ордуудыг оролцуулахгүйгээр зөвхөн манай улсын хилд хамгийн ойрхон Эрхүү мужийн дээр дурдсан Ковыктинскийн ордын нөөц нь С1 ангилалаар 2,5 их наяд шоо метр бөгөөд жилд дунджаар 30 хүртэл тэрбум шоо метр байгалийн хийн олборлоно гэж тооцоход манай Эрдэнэ үйлдвэр шиг 100 гаруй жил ашиглах их нөөцтэй юм.
ОХУ нь байгалийн хийн асар их баялагаа эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор өөрийн нутагтаа болон Европын орнууд руу одоогоор 200 мянга гаруй километр урт хийн хоолой бүтээн байгуулан аюулгүй байдлыг нь бүрэн ханган олон жил өндөр үр өгөөжтэй ашиглаж, шинэ техник, технологи, инновацийг энэ чиглэлийн үйлдвэрүүдэдээ нэвтрүүлж, ур чадвар, баялаг туршлагатай, мэргэшсэн хүний нөөцтэй учраас манай нутгаар дамжуулан тавих хийн хоолойг 2-3 жилд барьж ашиглалтад оруулах эдийн засгийн бүх талын нөөц, боломжтой байгааг зориуд онцлон тэмдэглэж байна.
Энэ ялдамд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт хэлэлцэн тохиролцогч гурван Талд урт хугацаанд эдийн засгийн өндөр үр өгөөж, цэвэр ашигтай байх нөхцөлөөр ойрын жилүүдэд барьж байгуулах байгалийн хийн төслийн тухай ОХУ-ын хэвлэл мэдээллийн төв хэрэгслээр удаа дараа сурталчилж байгаагийн заримаас дурдахад-Москва, ТАСС Президент РФ Владимир Путин поручил изучить возможность строитеьства газапровода через Монголию в Китай с участием трех стран. Об этом по итогам переговоров российского лидера с премьер-министром Монголии Ухнаагийн Хурэлсухом сообшил вице-премьер РФ Алексей Гордеев . В. Путин на встрече с монгольским премьером заявил, что Стороны располагают хорошими возможностями для развития энергитического сотрудничества с привлечением к нему третьих стран, 5 декабря 2019 г, председатель правления “Газпром” Алексей Миллер заместитель премьер-министра Монголии Ө. Энхтүвшин подписали меморандум о проведении совместной оценки возможности поставок российского газа в Китай через Монголию. “Докумонтом предусмотроено лроведение совместной оценки реализации проекта. Труболроводных лоставок газа из Россиив Китай через Монголию”-говорится в сообщении “ Газпрома”
Байгалийн хийн бүтээн байгуулалтын тухай дээр дурдсан албан ёсны айлчлал, уулзалт, хэлэлцээ, улс төрийн мэдэгдэл, үнэлэлт, дүгнэлт, гарын үсэг зурсан баримт бичгүүдийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар тодорхой авч хэлэлцсэн юм. Тус хуралдаанаас “ Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барьж байгулах төслийн хамтын ажиллагааг бодлого ,зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын шадар сайдаар ахлуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулсан болно. Тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны сайд, Сангий сайд нарыг оруулсан бөгөөд Ажлын хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын Шадар сайдад даалгасан юм.
Үүний дараагаар ОХУ-БНХАУ-ыг холбох “Сила Сибирии-2” Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан барих тухай техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах үндсэн үүрэгтэй Монгол-Оросын хамтарсан компани байгуулах тухай албан ёсны баримт бичигт Хэлэлцэн тохиролцогч Талууд 2020 оны 8 дугаар сарыын 25-ны өдөр гарын үсэг зурсан билээ.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дээр дурдсан даалгаврын биелэлт болон хамтарсан компанийн үйл ажиллагааг Монгол Улсын шадар сайд Я. Содбаатар, дараа нь шатар сайд С. АМАРСАЙХАН өдөр тутмын шуурхай удирдлагаар ханган ажиллаж, улмаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд К. Азизовыг хүлээн авч уулзан ажлынхаа явцыг танилцуулж, цаашид хийх ажлынхаа талаар олон удаа санал солилцоод байна.
Хоёр Талын ажлын хэсэг одоо төслийн эдийн засгийн үр өгөөжийн үнэлгээг хамтран хийж, техник-эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох техник-инженерчлэл, дэд бүтцийн баримт бичиг боловсруулах зэрэг ажил, арга хэмжээг гүйцэтгэж, ТЭЗҮ-г төлөвлөсөн хугацаанаас өмнө 2021 оны 11-р сард бүрэн дуусгасан.
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх ОХУ-д 2021 оны 12-р сард Төрийн дээд хэмжээний албан ёсоор айлчлаж , Ерөнхийлөгч В. В. Путинтэй уулзалт, хэлэлцээ хийж гаргасан Хамтарсан Тунхаглал болон хоёр улсын Төрийн тэргүүний мэдэгдэлд байгалийн хийн хоолойн төслийн бэлтгэл ажил, арга хэмжээ эрчимтэй хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэж, ОХУ-Монгол- БНХАУ-ыг холбох байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтын цаашдын арга хэмжээний талаар санал бодлоо дэлгэрэнгүй солилцсон болно.
Би сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монгол-Оросын худалдаа-эдийн засгийн шууд хамтын ажиллагааны үр ашгийг төр болон хувийн хэвшлийн иж бүрэн түншлэлийн хүрээнд улам бүр өсгөн нэмэгдүүлэх чиглэл, зах зээлийн эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны загварчлал, менежментийн тулгамдсан асуудлуудын талаар дагнасан тооцоо, судалгаа, эрдэм шинжилгээний ажлаа эрчимтэй үргэлжлүүж байна. БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙН тухайд харилцан тохиролцогч гурван этгээдийн нутаг дэвсгээр дамжуулан тавьж, олон арван жил аль алиндаа үр өгөөжтэйгээр ашиглах уг томоохон бизнес төслийн хэд хэдэн шахуургын станц бүхий 960 гаруй километр урттай магистралыг эх орнынхоо хангай, хээр тал, говийн уудам нутаг дэвсгэртээ байршуулан үр өгөөжтэй ашиглуулахаар болж байгаа манай улсын нэг өвөрмөц онцлог буюу давуу тал нь тус төслийн ” ГОЛ ТОГЛОГЧ” нь ойрын ирээдүйд Монгол Улс байх ёстой гэсэн хувийн байр сууриа илэрхийлж байна.
1990 оноос хойш 30 жил яригдсан “ ОХУ-ААС БНХАУ РУУ БАЙГАЛИЙН ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙГ МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭР ДАМЖУУЛЖ ТАВЬЖ, УЛМААР МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЭДИЙН ЗАСГИЙН ИХЭЭХЭН ҮР ӨГӨӨЖ ХҮРТЭЭХ ХХ1 ЗУУНЫ ТОМООХОН МЕГА БИЗНЕС ТӨСӨЛ”-ийг ойрын 4-5 жилд амжилттай хэрэгжүүлэх иж бүрэн цогцолбор бүтээн байгуулалтын бэлтгэл ажил ийнхүү амжилттай хийгдэж байна.
Гэтэл өөрсдийгөө улс төр, эдийн засаг судлаач хэмээн өргөмжилсөн зарим хүн “ Оросууд манайхыг олон жил молигддог” гэж бодит нөхцөл, боломжийг нарийвчлан тооцож судлаагүй мөртлөө энэ төсөл хэрэгжихгүй мэтээр элдэв цуу яриа гаргаж, хөрш гурван улсын эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны хөгжлийн бодит үр дүнг үгүйсгэж байна. Энэ нь ОХУ-тай улс төр, эдийн засгийн харилцаагаа муутгах, улмаар ОХУ-Монгол-БНХАУ-ыг холбосон жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хоолойн техник-эдийн засгийн үндэслэлийг хамтран боловсруулж дуусгах ажлыг аль болохоор гацаааж , болж өгвөл монголын нутгаар дамжуулан тавиулах талаарх бүх бэлтгэл ажил, арга хэмжээг тодорхойгүй шалтгаанаар хойшлуулах, цаашилбал бүрмөсөн зогсоох чиглэлээр саатуулах, мөн түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийг үргэлжлүүлэн 60 гаруй жил үр ашигтай ажиллууулах болсныг үгүйсгэх гэсэн хорон санаархал, бүр аюултай үйлдэл гаргаж байна.
Энэхүү мега төслийг монголын нутгийн баруун зүгт Казахстаны нутгаар дамжуулахын тулд элдвийн санаачилга, явуулга гаргасан боловч ОХУ-ын ерөнхийлөгч В. В. Путин хийн хоолойг монголын нутгаардамжуулах нь хамгийн найдвартай бөгөөд эдийн засгийн үр өгөөж арвинтай байх болно гэж хатуу мэдэгдсэн билээ.
Энэ ташрамд олигархи улс төрчидтэй хамсан уг төслийн бүтээн байгуулалтыг бүрмөсөн гацаах, Монгол-Орос болон Монгол-Хятадын Найрсаг харилцаа , иж бүрэн стратегийн түншлэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгааг хэрхэвч мартан болохгүй!
Харин одоо монголын Талаас Улсын Их Хурлын 75 төрийн түшээ болон Засгийн газар хууль эрх зүйн орчин, зохицуулалтыг сайтар судлан боловсруулж хуульчлах , БНХАУ-ыг оролцуулсан гурван талын ажлын хэсгийн уулзалтыг хүмүүн төрөлхнийг донголгосон СOVID-19 цар тахлын хүнд гамшгийг үл харгалзан Байгалийн хийн хоолойн төслийн эдийн засгийн нарийвчилсан тооцоо, үнэлгээ, зургийн даалгавар, ажлын зураг зэрэг Хийн хоолойн мега төслийн бүтээн байгуулалтын бүх бэлтгэл арга хэмжээг аль болохоор богино хугацаанд төлөвлөн хэрэгжүүлэхэд ихээхэн идэвх, санаачилгатай, шуурхайлан оролцох нь манай төр, засгийн эрх бүхий дээд байгууллагуудын хойшлуулшгүй чухал зорилтуудын нэг болоод байна.
“ Сибирийн хүч-2” Хийн хоолойн манай нутгаар дамжуулан тавих хэсгийн саяхан хамтран болосруулж дуусгасан ТЭЗҮ-ийн дагуу дараагийн шатны техник,технологи, инженерчлэл, барилга байгууламжийн ажлын зураг зэрэг бүх төрлийн баримт бичиг, эдийн засгийн нарийвчилсэн тооцоог 2022-2023 онд иж бүрэн цогцоор нь хийж дуусгаж, бүтээн байгуулалтын ажлыг 2023-2026 онд гүйцэтгэж, ашиглалтад оруулах эдийн засгийн бодит нөхцөл, боломж бий болж байгаад эх орнынхоо нийгэм-эдийн засгийн хөгжил дэвшэл, ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахын төлөө 50 гаруй жилийн туршид хоёргүй сэтгэлээр итгэл, үнэмшил төгс, хичээнгүйлэн хүчин зүтгэж яваа төлөвлөгч инженер-эдийн засагч, олон улсын харилцаа, эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны хөгжлийн судлаач, Төрийн албаны тэргүүний ажилтан, Төрийн тусгай дипломат албаны Хүндэт дипломатчийн хувьд туйлын баяртай суунам.
Энэ ялдамд Монголын ард түмэн Ардын Хувьсгалынхаа 99 жилийн түүхт ойг тэмдэглэн, дэнж хотойтол наадаж байсан 2020 оны 7 дугаар сарын 13-ны бэлэгт сайн өдөр манай ах дүүгийн уламжлалт харилцаатай, мөнхийн хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч В. В. Путин Улаанбаатар хотноо 2019 онд байгуулсан “ Монгол-Оросын Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хугацаагүй байгуулсан Гэрээ”-г Хууль тогтоох дээд байгууллагаараа зөвшөөөрүүлсний үндсэн дээр өөрөө гарын үсэг зурж соёрхон баталснаа мэдэгдсэн нь манай хоёр улсын худалдаа-эдийн засгийн бүх талын шууд хамтын ажиллагааны цаг үеийн тулгамдсан асуудлуудыг оновчтой хувилбараар хэлэлцэн шийдвэрлэж, үр өгөөжийг нь өсгөн нэмэгдүүлэхэд тухайбал, ХХ1 зууны томоохон бизнес төсөл- Байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалттай уялдсан арга хэмжээнүүдийг шуурхайлан авч хэрэгжүүлэх үйл хэрэгт улс төрийн хийгээд эдийн засгийн чухал хөшүүрэг болсоор байгааг зориуд онцлон тэмдэглэж байна.
Монголын дипломат ажилтнуудын
үндэсний Холбооны Удирдах зөвлөлийн
дарга бөгөөд ерөнхийлөгч Ж.ЧУЛУУНХҮҮ