Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 18-ны өдөр хээр нас барсан байдалтай хүн олдсон тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хэргийн газарт очиж ажилласан байна.

Цагдаагийн байгууллагын шалтгалтаар иргэн “А” /29 настай, эр/ нас барсан болохыг тогтоожээ. Амь хохирогчийн танил “Б” гэгч нь энэ сарын 14-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ халдаж, амь насыг нь хохироосон байна.

Улмаар хохирогчийг хэргийн газраас зөөвөрлөн хээр тавьсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.