Бид бүгд ашигладаг. Өдөр бүр, цаг тутамд. Интернетийн энгийн нэгэн сайт өнөөдөр дэлхийн хамгийн олон хүн ашигладаг, байнга ханддаг, өөрийнхөө тухай бичдэг, зургаа хуулдаг гээд бүхнийг багтааж чаджээ. Энэ бол фэйсбүүк. Үнэн хэрэгтээ бид ихэнх тохиолдолд ямар ч зорилгогүйгээр фэйсбүүкээ шалгадаг. Харин тэр үр ашиггүй өнгөрүүлж буй цаг хугацаагаа өөр зүйлд зарцуулсан бол ямар байх байсан бол.

Донтсон хүний тархийг тоормоз нь эвдэрсэн машинтай зүйрлэж болох юм.

Асуултын хариуг олохын тулд Focusbook хэмээх Plug-in гарчээ. Та үүнийг Chrome веб хөтөчдөө суулгаснаар таныг сайт руу зочлох бүрт “Яагаад фэйсбүүк рүү орох гэж байгаа вэ” гэж асууна. Та асуултад хариулна. Гэвч зөвхөн веб хөтөч дээр ажиллах учир гар утсаараа орж байгаа тохиолдолд таниас асуулт асууж “төвөг” болохгүй. Калифорнийн их сургуулийн профессор Офир Түрел “Фэйсбүүкт донтсон хүн кокайнд донтсон хүнтэй ижил. Донтсон хүний тархийг тоормоз нь эвдэрсэн машинтай зүйрлэж болох юм” гэжээ.