
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Томуугийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор зургаагаас доош настай хүүхэд нь өвдсөн төрийн албан хаагчдад тав хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэр гаргалаа. Мөн цахимаар ажиллуулах тухай Засгийн газрын тогтоол баталлаа. Засгийн газрын энэ шийдвэр арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сарын 1 хүртэл үйлчилнэ.
Энэ жил томуу болон томуу төст өвчнөөх өвчилж буй хүний тоо их байна. Гурван жилийн өмнөхтэй харьцуулахад 4.7 дахин их гэсэн үзүүлэлт. Энэ жил томуугийн улиралд зориулан улсын хэмжээнд 4000 ор бэлтгэсэн. Үүний 2400 нь Улаанбаатар хотод байгаа. Өнгөрсөн жил Улаанбаатарт томуу, томуу төст өвчний улмаас 1200 ор ашигласан. Энэ жил орныхоо нөөцийг хоёр дахин нэмэгдүүлсэн гэсэн үг. Томуугийн эсрэг хамгийн сайн арга бол вакцин. Вакцин хийлгэсэн хүний өвчлөл хүндрэх магадлал 70 хувиар буурдаг.
Хүүхдийн эрт илрүүлгийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 23 мянган хүүхдийг хамруулаад байна" гэлээ.