Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, булчингаар өвдөх, бие сульдах зэрэг ерөнхий шинж тэмдгээр илэрдэг. Иймд томуу, томуу төст халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүргэж байна.
Амны хаалт тогтмол хэрэглэх
Ханиаж найтаалгах үед амны алчуур, сальфетка хэрэглэх
Халуун, бүлээн шингэн зүйл ихээр уух
Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
Гараа тогтмол угаах
Амин дэмээр баялаг тэжээллэг хоол, унд хэрэглэх
Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ?
Эмнэлэгт яаралтай хандаж, хэвтрийн дэглэм сахих
Халуун аарц, чацарганын шүүс, сармистай хар шөл зэрэг шингэн уух зүйлийг түлхүү хэрэглэх
Томуу, томуу төст өвчний үед эмийг эмч болон эм зүйчийн өгсөн зааврын дагуу хэрэглэх, дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх
Уламжлалт тан ууж дархлаагаа дэмжих шаардлагатай.