УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд санал хүргүүллээ. Тэрээр Хөгжлийн банканд 2016 онд хийсэн шалгалтын материал, дүгнэлтийг улсын нууцаас гаргах саналыг Засгийн газрын тэргүүнд тавьжээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2016 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийг ахалж ажилласан. Тухайн ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтийг Засгийн газар хаалттай хэлэлцэж, улсын нууцад оруулсан байна. Харин одоо 2016 оны шалгалтын материалыг нууцлах шаардлагагүй болсон хэмээн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үзэж, Ерөнхий сайдад хандлаа.
