Дуурь бүжгийн эрдмийн театрын 59 дэх улирлын гуравдугаар сарын тоглолтын хуваарь гарлаа. Гуравдугаар сарын 5, 6-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг, гуравдугаар сарын 26-ны 19.00 цагт 26, 27-нд 17.00 цагаас Ж.Бизегийн “Кармен” дуурийг сонирхуулахаар болжээ. Гэвч “Хунт нуур” балетын билет хэдийнэ зарагдаж дууссан байна. “Кармен” дуурьд дуулах уран бүтээлчид хараахан тодроогүй байгаа юм. Тус дуурийн талаарх мэдээллийг хүргэе.
Удирдаач, найруулагч: Ж.Бүрэнбэх /урлагийн гавьяат зүтгэлтэн/
Тайзны зураач: Г.Ганбаатар /урлагийн гавьяат зүтгэлтэн/
Хувцасны зураач: Г.Оюун /соёлын тэргүүний ажилтан/
Хормейстер: Н.Дашбямба /соёлын тэргүүний ажилтан/
Бүжиг дэглээч: Х.Гэрэлчимэг /гавьяат жүжигчин/
Кармен-Тамхины үйлдвэрийн ажилчин цыган хүүхэн
Дон Хозе-Түрүүч
Эскамильо-Бухтай тулалдагч
Данкайро-Хилийн хулгайч
Ремендадо-Хилийн хулгайч
Цунига-Ахмад
Моралес-Түрүүч
Микаэла-Хозегийн сүйт бүсгүй
Хөгжмийн зохиолч: Ж.Бизе
Монголд анх тайзнаа: 1985 он
Анх 1875 онд Ж.Бизе “Кармен” дуурийг Парис хотноо тавьсан ч тухайн үедээ амжилтгүй болжээ. Гэвч одоо энэ дуурь нь дэлхийд хамгийн их тавигдсан дуурь болоод байна. ДБЭТ-ын тайзнаа анх 1985 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы найруулгаар анх тоглогдож байсан бөгөөд Монголын анхны Кармен бол гавьяат жүжигчин Д.Баадайжав юм.
Тус дуурийн 30 жилийн ойг угтан балетын бүжиг, хүүхдийн найрал дуу зэргийг нэмэн тайз болон хувцсыг шинэчлэн, франц хэл дээр 2014 оны арванхоёрдугаар сарын 14, 15-нд урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх шинэчлэн найруулж тавьсан юм.
1-р үзэгдэл
Испанийн өмнө зүгт Севил хотод, талбай дээр хамгаалагч цэрэг, хүүхдүүд, эмэгтэйчүүдийн дунд ажиглахад Кармен харагдсангүй. Тэнд байсан эрчүүд Карменыг өөрийн амрагаа болгохыг мөрөөдөж байлаа. Кармен “Хабанера”-г дуулж байлаа. Дон Хозе Карменыг яагаад цэцгийн баглаа түүн рүү шидсэн болох түүний сэтгэлийг өөртөө татсан болохыг ойлгосонгүй. Цэргүүд Карментай хамт ажилладаг тамхины үйлдвэрийн эмэгтэйчүүдийн хоорондох зодооныг зогсоохоор ирээд, Карменийг шоронд хорихоор шийдэв. Кармен хэрвээ түүнийг суллаж явуулбал түүнийг хайрлах болно гэдгээ Дон Хозед амлалаа.
2-р үзэгдэл
Дэн буудалд Карменийг бүжиглэж байхад, залуухан бухтай тулалдагч Эскамилио ирэн түүнд татагдана. Харин Кармен дөнгөж шоронгоос гаргаад байсан Дон Хозегоо хайрласаар л байлаа. Хайрт Дон Хозег нь цэргийн хорооноос нь дуудаж байгаа бүрээний дуу сонсогдоно. Тэр үед Дон Хозед зориулан Кармен бүжиглэж дуулж байлаа. Дон Хозе цэргийн хороо руугаа явсангүй. Эцэстээ Дон Хозе хориотой наймаа хийхээр шийдэн Карментай хамт явлаа.
3-р үзэгдэл
Хориотой, хууль бус наймаачид ууланд явж байх үеэр Дон Хозе өөрийнхөө эхийг санагалзаж байгааг харсан Кармен эхийгээ хайхаар явахыг түүнд зөвлөлөө. Кармен хөзрөөр өөрийгөө мэргэлтэл түүнийг үхэл тун ойрхон түүний хажууд ирсэн тухай мэргэнд буулаа. Бүх наймаачдын дунд Дон Хозе Карменыг хардана. Кармены шинэ хайр Эскамилиог болсон тухай бүгд ойлгоно.
4-р үзэгдэл
Севил хотын баяр дээр Эскамилио бухын тулаанд бэлдэж байх үеэр эмэгтэйчүүд цугларсан бөөн хүмүүсийн дунд Дон Хозег нуугдаж байна хэмээн Карменд сануулав. Кармен, Дон Хозе хоёрын нүүр тулгарах мөчид, Дон Хозе түүний амийг хөнөөснийхөө дараа, “Би Карменд маш их хайртайдаа түүнийг алчихлаа намайг баривчлаач” хэмээн хэлнэ.