"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн санаачилгаар "Монгол Улсын төмөр замын саларын хөгжлийн тулгамдсан асуудлууд" сэдэвт эрдэм шилжилгээний хурал зохион байгуулж байна. Хуралд "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Р.Раш нар тэргүүтэй хүмүүс оролцож байна.

Монголчууд өөрсдөө төмөр замаа тавьж эхэлсэн бөгөөд удахгүй ашиглалтад оруулах гэж байна. Төмөр замаа өөрсдөө барьж чадна гэдгээ ийнхүү баталсан учраас одоо мэргэжилтнүүдээ өөрсдөө бэлтгэх, шинэ технологи нэвтрүүлэх нь чухал гэдгийг хуралд оролцогчид хэлж байна. Төмөр замын салбарт тулгамдсан асуудлуудыг хэрхэн зохицуулах талаар мэргэжлийн хүмүүс эрдэмтдийн саналыг зорилгоор төмөр замын бүтээн байгуулалт, тээврийн салбарын технологийн шинэчлэлт, инновац, олон улсын хөгжлийн чиг хандлага, ногоон хөгжлийн асуудал, нийгэм эдийн засгийн хөгжилд төмөр замын салбарын үзүүлэх үр нөлөө, салбарын хөгжлийн эдийн засаг, удирдлагын асуудлууд зэрэг үндсэн сэдвээр нийт 70 орчим илтгэл хүлээн авчээ. Үүнээс 22 илтгэлийг шалгаруулж, өнөөдрийн хуралдаанд танилцуулж байна. Эдгээр илтгэлийг эмхтгэл болгон хэвлүүлэх бөгөөд удахгүй зохион байгуулахаар төлөвлөж буй төмөр замын инженерүүдийн анхдугаар чуулга уулзалтд танилцуулах ажээ.