Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөний дараа ОХУ-ыг юу хүлээж байна вэ?
Хоёрдугаар сарын 11
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен оросууд Украинд хэзээ мөдгүй довтлоход бэлэн гэлээ. Германы Der Spiegel болон Америкийн Politico хэвлэлүүд Тагнуулын төв газрын эх сурвалжид тулгуурлан Оросын Украинд цөмрөх хугацааг хоёрдугаар сарын 16 гэж бичжээ. Оросын ГХЯ хариуд нь барууны хэвлэл “ өргөн цар хүрээтэй худал мэдээлэл” тарааж байна гэлээ.
Хоёрдугаар сарын 12
Наад зах нь гучин улс тэдний дотор АНУ, Их Британи, Герман, Франц өөрийн иргэдэд хандан Украинаас гарч явахыг уриалаад зарим нь ЭСЯ-аа Киевээс Львов руу нүүлгэж эхэллээ. Владимир Путин Франц, АНУ-ын Ерөнхийлөгч нартай утсаар ярив. Орос Украинд цөмөрсөн тохиолдолд хориг арга хэмжээ авна гэж барууны лидерүүд Путинд сануулав.
Хоёрдугаар сарын 13
Ерөнхийлөгч Владимир Зеленский цэрэг, санхүүгийн тусламжаа нэмэгдүүлэхийг Ерөнхийлөгч Жо Байденаас гуйлаа. "Украинская правда" сонинд бичсэнээр баян бизнесменүүд гадаадад гарч эхэлжээ. Зеленский тэднийг эргэн ирэхийг уриалав.
Хоёрдугаар сарын 14
Киев Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагад оролцогч талууд болон Оростой уулзан хил орчмын нутаг дэвсгэр дэх Оросын цэргийн хөдөлгөөний талаар ярилцахыг шаардав. Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Украины Зэвсэгт хүчний өргөн цар хүрээтэй хөдөлгөөн Донбасст явагдаж байгааг мэдээлэв.
Хоёрдугаар сарын 15
Донецкийн БНУ, Луганскийн БНУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг Төрийн дум Владимир Путинд санал болгов.Ерөнхийлөгч үүний хариуд“ ОХУ Донбассын асуудлыг шийдэхийн тулд бүхнийг хийх ёстой. Харин үүнийг Минскийн гэрээний шийдэгдээгүй боломжоос хамааран хийх ёстой” гэжээ.
Хоёрдугаар сарын 16
Товлосон өдөр нь оросууд довтлоогүй учраас Politico хэвлэл хуучин материалаа шинэчлэн хоёрдугаар сарын 20-нд дайралт эхэлнэ гэв. Донбассын хоёр улсыг хүлээн зөвшөөрөх нь Минскийн гэрээнд нийцэхгүй гэж Дмитрий Песков мэдэгджээ.
Хоёрдугаар сарын 17
Украин болон салан тусгаарлагчид сөргөлдөөний хурцатгалаа гэж харилцан бие биенээ буруутгав. Луганскийн ардын цагдаагийн алба Киев сууринуудыг буудлаа гэсэн бол Донецкийн эрх баригчид Украины арми гал зогсоох тохиролцоог зөрчлөө гэжээ.Өөрсдийгөө зарлан тунхагласан орнуудын нутаг дэвсгэрээс буудсан сум Луганскийн суурингийн хүүхдийн цэцэрлэгт туссан гэж Украины талаас мэдэгдлээ. Үүнийг тосгоны тэргүүн Альберт Зинченко батлан цэцэрлэгийн өмнөд ханыг сум цөмлөсөн, хүүхэд ажилтнуудыг нь нүүлгэн шилжүүлж гурван хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай өгүүлжээ.
Хоёрдугаар сарын 18
Донецкийн БНУ, Луганскийн БНУ-ын эрх баригчид оршин суугчдаа Ростов муж руу нүүлгэхээр шийдэв. Орой нь анхны дүрвэгчид Ростовт орж ирэв.
Хоёрдугаар сарын 19
ХБНГУ-ын канцлер Олаф Шольц мэдэгдэхдээ, ойрын үед Украиныг НАТО-д элсүүлэх асуудал байхгүй гэв. Дүрвэгчдийн урсгалаас болон Ростов мужид онц байдал тогтоов. Луганскийн тэргүүн бүх нийтийн дайчилгааны зарлигт гарын үсэг зурав.
Хоёрдугаар сарын 20
Донбассын хэрэг явдлаас болон Орос-Белорусийн хээрийн сургуулийг Украины хилийн дэргэд үргэлжлүүлэхээр шийдэв. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон 1945 оноос хойших том дайн Европт гарах магадлалтайг санууллаа. Донбассын дүрвэгчдийн урсгал Оросын хэд хэдэн районд онц байдал тогтооход хүргэлээ.
Хоёрдугаар сарын 21
Владимир Путин Оросын Аюулгүйн зөвлөлийн ээлжит бус хуралдааныг хийлгэлээ. Аюулгүйн зөвлөл Донбассын ард улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийн төлөө саналтай байв. Орой нь Путин ард түмэндээ хандан салан тусгаарлагчдыг хүлээн зөвшөөрч буйгаа зарлав. Арай хожуу Донбассын улсуудтай Найрадал, хамтын ажиллагааны гэрээг байгуулав.
Хоёрдугаар сарын 22
Ерөнхийлөгч Владимир Зеленский иргэддээ хандан "Украин хэнд ч юу ч өгөхгүй” гэж мэдэгдлээ. Владимир Путин Донецк, Луганскт энхийг тогтоох ажиллагааг хангах үүргийг Зэвсэгт хүчиндээ өглөө. Холбооны зөвлөл Ерөнхийлөгчид нисэх хүчнийг гадаадад ашиглах зөвшөөрөл олгов. АНУ, Их Британи Оросын эсрэг шинэ хориг тавихаа зарлалаа. Донбассын улсуудыг Донецк, Луганск мужуудын захиргааны хилээр хүлээн зөвшөөрөх болжээ. Герман “Умардын урсгал-2" хийн хоолойн төслийг царцаахаар мэдэгдлээ. Салан тусгаарлагчдыг хүлээн зөвшөөрсний дараа валютын ханш өслөө. Барууны шинэ хориг нь Оросын үндэсний валютад том цохилт болно. Доллар 100 рубль хүртэл өсч магадгүйг шинжээчид анхааруулж байна. Америкийн зах зээлд Оросын том банкнуудын гүйлгээ, шилжүүлгийг зогсоолоо. Британийн хориг химийн, уулын баяжуулах, цахим, эрчим хүчний,тээврийн салбаруудыг хамруулах бололтой.