Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан иж бүрэн шалган туслах ажлын хэсэг ирэх сарын 2-ноос 14-ны өдрүүдэд Архангай, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудын прокурорын газруудад ажиллахаар болжээ.
Тус ажлын хэсэг Прокурорын байгууллагын тухай хууль болон эрүүгийн хууль тогтоомж тэдгээрийг хэрэгжүүлэхээр гаргасан Улсын Ерөнхий прокурорын тушаал, албан даалгавар, заавар, журмын хэрэгжилт, прокуророос хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд учирч буй бэрхшээл, хяналтын ажилд гаргаж буй алдаа зөрчил, түүнд нөлөөлж буй шалтгаан нөхцлийг судалж тогтоох юм байна.
Мөн 2014, 2015, 2016 оны нэгдүгээр улирлын байдлаар хийсэн ажилд нь дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулах, удирдлага зохион байгуулалт болон хяналтын ажлын чиглэлээр мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх аж.