Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Чулуунчимэг "Гоо ялдам" уран бүтээлийн тоглолтоо энэ сарын 25-нд хүргэж байна. Энэ удаагийн тоглолт түүний хувьд тав дахь бие даасан тоглолт бөгөөд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд болно. Түүний хувьд өмнө нь 2017 онд “Зүгээр л инээмсэглэ”, 2019 онд “Бүсгүй ертөнц” тоглолтоо толилуулж байсан юм. Тоглолтоо нэрлэсэн “Гоо ялдам” дууны шүлгийг яруу найрагч Б.Ичинхорлоо бичиж, ая зохиогч Д.Бердибек аялгууг нь зохиожээ.