
Монгол Улсын төрийн албан хаагчдын тоо 2025 онд 213.6 мянга болж, өмнөх оноос 13.3 мянган хүнээр буюу 5.9 хувиар буурсан байна.
Төсөвт байгууллагын ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2025 онд 2.6 сая төгрөгт хүрч, өмнөх оноос 357.3 мянган төгрөгөөр буюу 15.7 хувиар өсжээ.
2021–2025 онд төрийн албан хаагчдын тоо 2.2 хувиар өссөн бол төсөвт байгууллагын ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2.4 дахин нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
