Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийг МУБИС-ийн харьяанд шилжүүлэхээр болжээ. Баруун бүсийн Багшийн тасралтгүй хөгжлийн төв, Хос хэлний судалгааны төв болгон байгуулж, дэргэдээ лицей сургуультай цогцолбор сургууль болгон шийдвэрлэсэн байна. Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль нь 420 оюутны суудал бүхий хоёр хичээлийн байр, 30 компьютер бүхий сургалтын хоёр лаборатори, биеийн тамирын заалтай. Тус сургууль 32 жилийн хугацаанд багш бэлтгэж ирсэн бөгөөд төгсөгчид аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудад ажилладаг.