НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга, АУ-ы доктор Б.Сувд чанарын шаардлага хангасан амны хаалт сонгож хэрэглэх талаар мэдээлэл өглөө.
Амны хаалтаа зөв зүүх болон хүн хоорондын зай барих нь халдвар авах эрсдэлийг бууруулна. Ковид-19 халдварын омикрон хувилбар тархсан энэ үед дотоод орчинд амны хаалт заавал зүүх шаардлагатай. Мөн маск зүүхэд агаар, хүчилтөрөгчийн дутагдалд орох боломжгүй. Учир нь амны хаалт агаар нэвтрүүлэх нүхтэй байдаг. Маск зүүсэн хүн амьсгалж мөн давхар вирусээс өөрийгөө хамгаалах боломжтой. Ямар ч төрлийн маск зүүсэн хүн агаарын дутагдалд орохгүйгээр амьсгалж, эргээд өөрийнхөө ялгаруулсан нүүрсхүчлийн хийг маскаар гадагшлуулдаг. Удаан хугацаагаар маск зүүх, гэр, ажлын байрныхаа агаарыг сэлгэхгүй байх тохиолдолд толгой өвдөх, ажлын чадвар буурах шинж тэмдэг илрэх магадлалтай.
Амны хаалтыг зөв зүүж сонгох арга:
Хориглох зүйлс: