
Хэнтий аймгийн Галшар сумын "Ноён уулын-Ар" гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 5-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Мэргэжлийн ангийн нийт 22 хүн, гурван автомашинтай хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Өчигдөр 20:40 цагт түймрийг цурамд оруулсан тухай мэдээллээ.