Чернобылийн станц ОХУ, Украин, Беларусь гурван улсын хилтэй ойрхон оршдог. Энэ бүс нутагт төрөлхийн гажигтай хүүхэд төрөх, иргэд хорт хавдраар өвчлөх явдал одоо ч элбэг хэвээрээ байгаа аж.

Чернобылийн атомын цахилгаан станцад аймшигт сүйрэл болноос хойш 30 жил өнгөрчээ. Украинчууд Чернобылийн атомын цахилгаан станцын сүйрлийн хохирогч болж амиа алдсан иргэдээ санан дурсч байна. 1986 оны дөрөвдүгээр сарын 26-ны шөнийн 01.23 цагт Чернобылийн станцын реактор дэлбэрч, аймшигт осол болсноос хойш энэ өдрийг нас барагсдын дурсгалыг хүндэтгэх өдөр болгосон юм.

Энэ өдөр Украины Ерөнхийлөгч П.Порошенко сүмд очиж, амь үрэг­дэгс­дийн төлөө залбиран, үлдэг­сэдтэй уулзалт хийсэн байна.

Ургаж буй газрынхаа шим шүүсийг дээд зэргээр сорж авдаг онцлогтой энэ ургамал цацраг идэвхийг ч бусад ургамлаас хэд дахин илүү шингээж байжээ.

Цацраг идэвхид хордсон бүсийг саармагжуулахад 30 жил гэдэг бага хугацаа. Гэвч эрх баригчид өнгөрсөн 30 жилийн дотор хорыг хангалттай саармагжсан гэж үзээд хүн амьдрахыг хориглосон бүсийн тойргийг дотогшлуулжээ. Мөн 2010 оноос аялал жуулчлалын тасгай маршрут гаргаж, жуулчин хүлээж авах болсон юм. Өнгөрсөн хугацаанд тус бүс нутагт тосны ургамал рапсыг их хэмжээгээр тарьж байсан нь цацраг идэвхийг саармагжуулахад гол нөлөө үзүүлсэн гэнэ. Ургаж буй газрынхаа шим шүүсийг дээд зэргээр сорж авдаг онцлогтой энэ ургамал цацраг идэвхийг ч бусад ургамлаас хэд дахин илүү шингээж байжээ. Үүний ачаар хориотой бүсэд нэвтрэх бололцоотой болсон байна. 18 нас хүрсэн л бол хэн дуртай нь 249 ам.доллар төлөөд хориотой бүсэд тогтоосон замын дагуу аялал хийж болдог. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 15.5 мянган хүн энэхүү аяллын хөтөлбөрт хамрагдсан аж.

Чернобылийн цахилгаан станцад дэлбэрэлт болсноос хойш ажилчид, гэр бүлийнхнийг нь 72 цагийн дотор бүрэн нүүлгэн шилжүүлсэн гэдэг. Тэгвэл дээрх аяллын маршрут нээгдсэнээр Чернобылийн ослын амьд гэрчүүд хуучин гэртээ очиж үзэх боломж бүрджээ. Станцын ажилчдын хотхон Припятид амьдарч байсан Зоя Превоженко гэгч эмэгтэй амьдарч байсан газартаа 30 жилийн дараа очиж үзсэн тухайгаа “ВВС” агентлагийн сурвалжлагчид “Би гэрээ арай л гэж олсон. Эргэн тойронд нь мод, дээвэр дээр нь зэрлэг ургамал ургаж, цонхнууд нь хагарсан учир эргэн тойрноосоо ялгахад бэрх болчихсон байсан даа” хэмээн дурсчээ.

Чернобылийн осол болоод 30 жил өнгөрсөн, аюул нь багассан гэсэн эрх баригчдын дүгнэлттэй зарим сайн дурын байгууллагууд санал нийлдэггүй гэдгийг хэлэх нь зөв болов уу. Чернобылийн станц ОХУ, Украин, Беларусь гурван улсын хилтэй ойрхон оршдог. Энэ бүс нутагт төрөлхийн гажигтай хүүхэд төрөх, иргэд хорт хавдраар өвчлөх явдал одоо ч элбэг хэвээрээ байгаа аж.

Дэлбэрсэн реакторыг одоо ч бүрэн цэвэрлэж амжаагүй, цөмийн хаягдал агуулах сав барих шаардлага тулгарсаар байгаа юм. Даваа гарагт тохиосон нас барагсдыг дурсах өдрөөр хандивлагч улсууд газрын гүнд цөмийн хаягдал булшлах газар байгуулах ажилд нийтдээ 87.5 сая евро хандивлахаа амласан байна.