Монгол Улсад зүрх судасны шалтгаант нас баралт 10 мянган хүн тутамд 20.91 хувьтай байгаа нь нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Жилд дунджаар 5000 орчим хүн тархины цус харвалт өвчинд нэрвэгдэж, 59.6 хувь нь нас бардаг аж. Харин зүрхний цочмог шигдээсийн улмаас 2269 хүн өвчилж 875 хүн хорвоог орхижээ.
Эдгээр өвчнийг эрт оношловол бүрэн эмчлэх боломжтой. Гэвч манай улсын хүн амын дунд тогтмол эмнэлгийн үзлэг, оношлогоонд хамрагдах нь харьцангуй бага байдаг төдийгүй цусны даралт ихэссэнээ мэдэлгүй явсаар өвчнөө хүндрүүлэх нь олон. Тиймээс таны биед дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай цусны даралтаа хэмжиж, эмчид хандаарай.
Удаан хугацаанд цусны даралт ихсэх нь эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулна. Тухайлбал:
Цусны даралт ихсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс
Хөдөлгөөний дутагдал
Тогтмол хөдөлгөөнтэй байснаар эрүүл мэндэд олон талаар ач тустай. Зүрх хэвийн ажиллаж, цусны эргэлт хэвийн хэмжээнд байхад ихээхэн нөлөөтэй. Идэвхигүй, хөдөлгөөнгүй амьдралын хэмнэл нь цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, цус харвалтын үндэс суурь болдог.
Буруу хооллолт
Байнга түргэн хоол идэж, газтай ундаа уух нь яг л өөрийнхөө биеийг хогийн савтай зүйрлэсэнтэй адил. Жимс, хүнсний ногоо, уураг, амин дэмээр баялаг эрүүл хүнс хэрэглэж, ундааг усаар орлуулж хэвшээрэй. Өндөр илчлэгтэй, өөх тостой, давс ихтэй хоол, мөн чихэрлэг хүнс ихээр хэрэглэдэг бол даралт ихсэх нь тодорхой юм. Эрүүл урт насалъя гэж боддог бол зөв хооллох дадал суулгаарай.
Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх
Согтууруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралт ихсэхэд шууд нөлөөлдөг. Түүнчлэн согтууруулах ундаа нь зүрх зогсох, цус харвах, зүрхний хэм алдагдах өвчинд хүргэдэг.
Цусны даралт ихсэх өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
Цусны даралт ихсэх өвчин тухайн хүний нас, хүйсээс шалтгаалан харилцан адилгүй илэрдэг. Эхлээд эмчид үзүүлж өөрийн даралт хэд байгааг тогтоолгож, ямар ангилалд орохоо мэдэж аваарай. Цусны даралтыг зохицуулах энгийн боловч үр дүнтэй хэд хэдэн арга бий. Үүнд, эрүүл хооллох, давсны хэрэглээгээ хянах, хөдөлгөөнтэй идэвхитэй амьдрах, биеийн дасгал хөдөлгөөн хийх, стресс бухимдлаа удирдаж, даван гарч чаддаг байх, тамхинаас хол байж, согтууруулах ундааны хэрэглээгээ зохистой түвшинд байлгах зэрэг багтана.
Судлаачид магни, кали, кальци агуулсан бүтээгдэхүүнүүд нь цусны даралт бууруулдаг болохыг тогтоожээ.Үүнд, цагаан вандуй, киви, тоор, банана, улаан чинжүү, чихэрлэг төмс, авокадо, цэцэгт байцаа, хүрэн манжин багтдаг байна.