Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон, медаль гардуулж байна. Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон медалиар шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ. Өнөөдөр 11:00, 13:00, 14:00 цагаас төрийн дээд цол, одон, медаль гардуулах юм.