Монгол Улсын Засгийн газраас дүрслэх урлагийг хөгжүүлэх, дэмжих бодлогын хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Оны шилдэг бүтээл-2021” үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж, шилдэг бүтээлээ энэ сарын 17-нд тодруулсан. “Оны шилдэг бүтээл-2021” үзэсгэлэнд дэлгэсэн 75 уран бүтээлчийн 86 бүтээлийг хэлэлцэн, шалгаруулалт явуулсны дүнд зураач Б.Орхонтуулын “Өртөө” баримлын бүтээлийг “Дүрслэх урлагийн оны шилдэг бүтээл”-ээр шалгаруулан улсын сан хөмрөгийг баяжуулсан юм. Б.Орхонтуул бүтээлийнхээ талаар "Нүүдэлчдийн буюу манай монголчуудын эртний ёс заншлаар бурхан болсон хүнийг эсгийнд ороож сүүлчийн замд нь үддэг. Хүн нас бараад эргээд төрдөг бол хаагуур яваад, хаана очиж оюун санаагаа цэвэрлүүлээд эргэж төрдөг гэдгийг би мэдэхгүй учраас биеийн дунд хэсгийг хоосон орон зайгаар илэрхийлсэн. Толгой хэсгийг нь эргээд хүүхэд төрж байгаагаар илэрхийлсэн. Төрж байгаа хүүхдийг сахин хамгаалж байгаа бурханлаг дүртэй шувуу байгаа. Аливаа араатан хамгийн сонор сэрэмжтэй үедээ чих нь хөдөлж байдаг. Амьтны чих хөдөлж байхад асар өндөр түвшинд анхаарлаа төвлөрүүлж болгоомжилж байна гэсэн үг. Тэр утгаар нь шувууныхаа хоёр чихийг соотойлгож бүтээсэн. Шинэ хүн мэндэлж байхад хамгаалж байгаа гэсэн үг. Могойг шувуу савраараа базсан байгаа. Энэ нь аливаа ад чөтгөрөөс хүүхдийг хамгаалж байгаа гэсэн санаа. Хүүхдийн дүрийн ар талд нэгэн хийсвэр дүрс хийж өгсөн. Хүн бүхэн төрөхдөө өөрийн гэсэн хувь заяатайгаа төрдөг гэж өвөг дээдэс маань ярьдаг. Тиймээс өөрийн хий биетэйгээ цуг төрж байгаа гэдгийг илэрхийлсэн. Сэтгэлгээний талын сюрреалист бүтээл гэж хэлж болно" хэмээсэн юм.

2021 оны шилдэг бүтээл "Өртөө"

Монголын уран зургийн салбарт сюрреалист бүтээлүүдээрээ томоохон байр суурь эзэлдэг Б.Орхонтуул уран бүтээлийн өнгө төрхөөрөө бусдаас ялгардаг. Түүний хувьд 2009 оноос оны шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнд оролцож эхэлсэн байна. Оролцсон анхны жилээ шилдэг бүтээлийн эзэн болж,  2009, 2011, 2013, 2021 онуудад оны шилдэг бүтээлийн шагналыг хүртэж байв. Мөн 2020 онд  Монголын уран зургийн галерейн нэрэмжит шагналыг "Түлхүүр" бүтээлээрээ хүртсэн юм.

Монголын уран зургийн галерейн нэрэмжит шагнал хүртсэн "Түлхүүр" бүтээл

2011 оны шилдэг бүтээл "Амь"

2009 оны шилдэг бүтээл "Зам"

Б.Орхонтуулын намтар

Боловсрол

2001   Говьсүмбэр аймгийн 3 дугаар 10 жил

2005   Ражив Гандийн нэрэмжит үйлдвэр урлалын дунд сургууль

2006-2008 Дүрслэх урлагийн дээд сургууль

2005-2011 Уран бүтээлч Xanady art gallery

2005- “Хөх нар” орчин үеийн урлагийн төвийн гишүүн

Оролцсон үзэсгэлэн

2008   Төгс мэдрэмжийн эрэлд Xanady Art Gallery

2008   Negative А.Баярмагнай Xanady art Gallery

2008   “Өглөө” хамтарсан үзэсгэлэн Б.Мөнх-Очир Занабазарын музей

2009   Art Camp, Xanady Арт галерей & Хөх нар  Ulaanbaatar, Mongolia

2009   Монголд үйлдвэрлэв , Art fair in Beijing, Beijing, China

2009   Оны шилдэг бүтээл , Монголын уран зургийн галерей

2010   Монгол Солонгосын залуу уран бүтээлчдийн хамтарсан Гранд арт үзэсгэлэн, Монголын уран зургийн галерей

2010   Хөх нар Best art хамтарсан үзэсгэлэн I loft

2010   Tiger translate, I-Loft function house

2011   Буй гал хамтарсан үзэсгэлэн Монголын уран зургийн галерей

2011   Хөрш хамтарсан үзэсгэлэн Б. Бадрал Xanady art gallery

2011   Оны шилдэг бүтээл , Монголын уран зургийн галерей

2013   Contemporary art of Mongolia, 976 Art Gallery

2013   Диваажингаас төөрсөн хүүхдүүд , 976 Art Gallery

2013   Оны шилдэг бүтээл , Монголын уран зургийн галерей

2015   Nord art, олон улсын үзэсгэлэн , Budelsdorf, Germany

2015   Mонголын уран бүтээлчид , Xian, China

2016       Contemporary Монголын урчуудын эвлэлийн хороо

2017       Алтан бийр ЗУБ нэгдэл Монголын урчуудын эвлэлийн хороо

2018       UB art festivale

2018       The presence хамтарсан үзэсгэлэн Ж. Шижирбаатар, Ж. Анунаран Sengeragi art gallery

2020        Оны шилдэг бүтээл Монголын уран зургийн галерей

2021     Оны шилдэг бүтээл Монголын уран зургийн галерей

Шагнал

2008   Шилдэг уран бүтээл , Төгс мэдрэмжийн эрэлд Xanady Art Gallery,

2009   Оны шилдэг уран бүтээл , Монголын уран зургийн галерей

2010   Оны шилдэг уран бүтээлч Хөх нар төв,

2010   Тэргүүн байр Tiger translate, Auckland, New Zealand

2010       Монгол улсын соёлын тэргүүний ажилтан

2010   Тэргүүн байр  Монгол Солонгосын залуу уран бүтээлчид

2011   Оны шилдэг уран бүтээл Монголын уран зургийн галерей

2013       Оны шилдэг уран бүтээл Монголын уран зургийн галерей

2017       Тэргүүн байр Алтан бийр Монголын урчуудын эвлэлийн хороо

2020       Монголын уран зургийн галерейн нэрэмжит шагнал

2021    Оны шилдэг уран бүтээл Монголын уран зургийн галерей