Хятад улс энэ сарын 19-нд мөнгөн дэвсгэртээ алтаар баталгаажуулснаа албан ёсоор зарлалаа. Ингэснээр тухайн мөнгөн тэмдэгтийг төв банкинд эргүүлэн өгч алт болгон буцааж авах боломжтой болдог аж. Түүнчлэн алтаар баталгаажсан юань дэлхийн хамгийн найдвартай валютад тооцогдохын зэрэгцээ олон улсад юаниар гүйлгээ хийх нь эрс нэмэгдэж, юанийг нөөцөлж эхлэх юм.
Өөрөөр хэлбэл, одоогийн долларын ноёрхлыг нурааж, юанийг дэлхийн худалдааны гол валют болох эхлэл гэж олон улсын шинжээчид үзэж байна. Гэвдээ энэ тухай барууны хэвлэлийнхэн огт дуугарахгүй байгаа аж.
Дашрамд дурьдахад, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өмнө нь “Оросын рубль дэлхий дээрх алтаар баталгаажсан цор ганц мөнгөн тэмдэгт” гэж мэдэгдэж байсан удаатай. ОХУ болон БНХАУ сүүлийн жилүүдэд мөнгөн шилжүүлгийн системдээ онцгой анхаарч, алт их хэмжээгээр нөөцөлж байна. Хятадын эдийн засаг АНУ-ыг ардаа орхиж, зүүн Азийн орнуудын эдийн засаг чангарч барууны орнуудыг илүүрхэх боллоо.
Шинжээчид энэ зуун Азийн, тодруулбал, Хятадын эрин зуун болно гэж тодотгож байна. Хэдхэн жилийн дараа дэлхийн мөнгөний гол валютаар америк доллар бус хятадын юань залрахыг үгүйсгэх аргагүй юм.