Монгол Улсын Засгийн газраас хөл хорионы хугацаанд иргэн бүрт 300,000 мянган төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн билээ. Тэгвэл Засгийн газраас олгосон 300 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэг, 50 мянган төгрөгийн вакцины урамшууллаа аваагүй иргэд 2021 оны 12 дугаар сарын 27-ны 23:59:59 цагаас өмнө http://www.ebarimt.mn/300 цахим хуудсанд хүсэлтээ гаргахыг Сангийн яамнаас мэдээллээ.
