Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Мөнгөний бодлогын хүүг зургаан хувьд хэвээр хадгалах, урт хугацааны репо санхүүжилтийн хэмжээг ирэх оны нэгдүгээр улиралд 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн батлах, репо санхүүжилтийн бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмж тогтоохоор шийджээ. Түүнчлэн гадаад валютын татан төвлөрүүлсэн хөрөнгөд тооцох заавал байлгах нөөцийн хувийг гурван нэгж хувиар нэмэгдүүлж, 18 хувьд дөрвөн багц шийдвэр гаргажээ.
Уг шийдвэрийг ямар үндэслэлээр гаргасан талаараа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтаас үүдэлтэй нийтийн эрүүл мэндийн хямралаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг даван туулахаар дэлхий нийтээр тэмцэж байна. Монгол улсын хүн амын 65.8 хүн дархлаажуулалтад хамрагдаад байгаа хэдий ч шинэ нөхцөл байдал үүсэж тодорхой бус байдал буурахгүй хэвээр байна. Иймд Төв банк Мөнгөний бодлого нь дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд чиглэж байна.
Мөнгөний бодлогын хорооны хурлаар дээрх шийдвэрийг гаргах болсон үндэслэл нь инфляцын хувьд өмнөх оны төсөөллөөс нэмэгдэн, төв банкны зорилтот түвшнээс даваад байгаа хэдий ч дунд хугацааны зорилтын орчинд тогтворжих төсөөлөл хэвээр байна.
Инфляц 11 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 10.5 хувь, Улаанбаатар хотод 10 хувьтай болж, хоёр оронтой тоонд ортлоо өссөн. Үүнд хоёр хүчин зүйл нөлөөлж байна.