Америкийн “Paramount” студи “Call of Duty” видео тоглоомоос сэдэвлэн уран сайхны кино бүтээхээр болсноо зарлалаа. Холливудын нэр хүндтэй тус сутудийг програм хангамжийн салбараас төрөн гарсан тэрбумтан, “Oracle” компанийг үүсгэн байгуулагч Ларри Эллисоны гэр бүл саяхан худалдаж авсан билээ.

Ийнхүү түүний хүү Дэвид Эллисон өнгөрсөн сараас эхлэн “Paramount”-ын удирдах албан тушаалыг хашиж эхэлжээ. “Paramount” нь “Top Gun”, “The Godfather” зэрэг алдартай кинонуудыг бүтээж байсан боловч сүүлийн үед хүндхэн нөхцөл байдалд ороод байгаа юм. Харин өдгөө Дэвид Эллисон тус студийг сэргээх томоохон ажлыг ахалж байна.

“Call of Duty” цуврал тоглоом нь 500 сая хувь борлогдсон үзүүлэлтээрээ дэлхийн хамгийн их борлуулалттай тоглоомуудын нэгд зүй ёсоор тооцогддог.

Өдгөө уг тоглоомыг 100 сая гаруй хүн сар тутамд тоглодог байна.

Дэвид Эллисон хэлэхдээ “Call of Duty” тоглоомын шүтэн бишрэгчийн хувьд энэ бол үнэхээр мөрөөдөл биелэж буй хэрэг мөн гэжээ.

Тус  цуврал тоглоомыг “Activision-Blizzard” компанид бүтээдэг бөгөөд 2023 “Microsoft” тус компанийг 69 тэрбум ам.доллароор худалдаж авсан нь видео тоглоомын салбарын хамгийн том худалдан авалт болж байлаа.

“Call of Duty” 2003 онд анх гарснаас хойш нийтдээ 30 гаруй цуврал тоглоом гарч, хамгийн сүүлд буюу 2024 оны зургаадугаар сард “Call of Duty: Black Ops 6” гарсан юм. “Activision”-тэй байгуулсан гэрээний дагуу “Paramount” нь “Call of Duty”-гээс сэдэвлэсэн тулаант, уран сайхны киног бүтээх болно гэж студийн мэдэгдэлд дурджээ. Гэрээний үнийн дүн, киноны төлөвлөгөөний талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.