
Өнөөдөр газрын ховор элементийн 17 төрлийг өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглаж байна. Ховор элементийн нөөц болон олборлолтоороо Хятад улс дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн нийт нөөц 115 сая тонн бол 44 сая тонн нь Хятадын нутаг дэвсгэрт буй.
