УИХ-ын Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллаж байгаа юм.
Тэрээр "Санхүүгийн зохицуулах хорооноос авсан мэдээллээр койны арилжаа хийж байгаа бирж ес байна. Эдгээр бирж дээр гарч арилжаагаа эхлүүлсэн найман койн бий. Олон нийтээс хөрөнгө татаад арилжаагаа эхлүүлж амжаагүй 10 койн байна" гэлээ.