Соёлын яам соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ технологитой хослуулан экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. Энэ хүрээнд зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” бүтээлийг NFT буюу дижитал арт хувилбарт шилжүүлэхийг дэмжиж, зургийг “Монгол NFT” компани дижитал хэлбэрт орууллаа. Улмаар өчигдөр Монголын анхны том хэмжээний бүтээлийн дижитал хувилбарыг олон нийтэд танилцуулж, дижитал зургийн тодорхой хэсгийг буюу Сингапур, Англи, Унгар болон Австрали тив, Нью-Йорк хот гэсэн таван хэсгийг 350 орчим сая төгрөгөөр борлууллаа.
