Иргэний нисэхийн ерөнхий газраас 2022 оны эхны улиралд үйлдэх олон улсын нислэгийн хуваарийг гаргажээ. Тодруулбал, Токио, Франкфурт, Сөүл, Алматы, Нурсултан хотууд руу хуваарийн дагуу нислэг үйлдэнэ.Зорчигчид дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:
Вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон
ковид-19 халдвараар өвчлөөд эдгэсэн зорчигч тээвэрлэн ирэх тохиолдолд агаарын тээвэрлэгчид нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой
Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандахыг ИНЕГ-аас мэдээллээ.