“Mongolian Mining Journal" сэтгүүлийн эрхлэгч, нийтлэлч Л.Болормаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө учир битүүлгээр амиа алдсан. Түүнийг амиа алдсан шалтгааныг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байгаа юм.
Шүүх шинжилгээний хүрээлэнгээс талийгаачийг дагзны ясны хугаралтаас болж хүчтэй доргилт үүсч, цус харвасан нь шууд үхэлд хүргэсэн гэх дүгнэлт гаргасан. Гэвч энэ дүгнэлтийг зарим эх сурвалж үгүйсгэж, гадны нөлөөтэй хэмээн мэдээлж буй.
Энэ талаар "Глоб Интернэшнл" төвийн тэргүүн Х.Наранжаргал “Өдрийн сонин”-д “Л.Болормаагийн амиа алдсан хэрэг олон нийтийн анхаарлыг татаад байна. Бид хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл болж буй үйл явцыг хөндлөнгөөс харж ажиглаж байлаа. Л.Болормаагийн амиа алдсан шалтгаан нь дагзны ясны хугаралтаас болсон гэж Шүүх эмнэлгийнхэн дүгнэсэн байна лээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээс харж байхад гаднын ямар нэгэн нөлөөтэйгөөр амиа алдсан юм биш үү гэх хардалт олон нийтэд бий болоод байна.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээс харж байхад гаднын ямар нэгэн нөлөөтэйгөөр амиа алдсан юм биш үү гэх хардалт олон нийтэд бий болоод байна.
Сэтгүүлч гадны нөлөөтэйгөөр амиа алдсан бол маш ноцтой гэмт хэрэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, эрхэлж буй ажилтай нь шууд холбоотой байдаг. Энэ хэргийг шалгаж байгаа цагдаагийн байгууллага нэн түрүүнд шалгах ёстой. Бид Л.Болормаагийн амиа алдсан хэрэг дээр мэдэгдэл гаргаж байгаа нь НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүл гэсэн дохиог Монголын Засгийн газар, Мөрдөн байцаах газарт өгч байгаа. Л.Болормааг амь насаа алдсаны дараа олон нийтийн сүлжээгээр болон ойр дотно байдаг хүмүүсийн дунд ноцтой яриа гарсан байдаг. Талийгаачийг хэн нэгэн утсаар дарамталж, мессэж бичдэг байсан гэх мэдээлэл гарсан.
Талийгаачийг хэн нэгэн утсаар дарамталж, мессэж бичдэг байсан гэх мэдээлэл гарсан.
Тэгэхээр ийм мэдээлэл тарж байна гэдэг маань олон нийтэд байгаа санаа бодлыг илтгээд байгаа юм. Тийм учраас хүмүүсийн яриад байгаа, гадны нөлөөгүй амиа алдсан гэдэгт эргэлзээд байгаа зүйлсийг нягтлах хэрэгтэй. Хамгийн гол нь хэргийг шударга мөрдөж, үнэн зөвөөр нь тогтоогоод олон нийтэд мэдээлэх ёстой” хэмээн ярьжээ.
"Глоб Интернэшнл" төв, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл тэргүүтэй хүний эрхийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж яваа 20 гаруй ТББ хамтарч төр, засаг болон цагдаагийн байгууллагад хандан мэдэгдэл гаргажээ.