Монголын багш нарын 55 дахь удаагийн баяр өнөөдөр тохиож байна. Түүнчлэн энэ хичээлийн жилд Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой болж буй юм.
2020 оны байдлаар улсын хэмжээнд 52,285 багш ажиллаж байна. Эдгээрийн 30,383 нь төрийн өмчийн сургуульд, 3,690 нь төрийн бус өмчийн сургуульд багшилж буй юм. Түүнчлэн хүйсийн хувьд, эмэгтэй багш нар давамгайлж байна. Тодруулбал, нийт багш нарын 80 орчим хувь нь буюу 41,992 нь эмэгтэй байгаа юм.
Багш нарын 34,073 нь ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа бол 8,827 сургуулийн өмнөх боловсролын байгууллагад, 7,143 нь их дээд сургуульд багшилж байна. Харин Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад 2,242 багш алба хааж буй юм.
Багш нарын тоо жилээс жилд өсөж байна. Тодруулбал, 2017 онд улсын хэмжээнд 45 941 багш бүртгэлтэй байсан бол 2020 онд энэ тоо 25 285 болж өсжээ.