Өнгөрсөн долоо хоногт ОХУ-аас импортоор ирдэг шатахуун тасалдаж автомашинтай иргэдийг багагүй тэвдүүллээ. Автозамын нэгдүгээр эгнээ ШТС-ын дараалал болж хувирсан дүр зургийг Улаанбаатарын хаа сайгүй харж болохоор байв.
Шатахуун тасалдаж хотоороо явгарахтай зэрэгцээд цахилгаан автомашин сонирхох хүний тоо нэмэгджээ. Иймээс бид цахилгаан авто машины давуу болон сул талыг ангилан сонирхуулж байна.
