Армийн Дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээний шигшээ тоглолтууд өнгөрсөн үдэш явагдлаа.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдсөн ОУХМ Т.Болортуул аваргын төлөө Дарья Абрамоватай тулалдсан юм. Эхний үе орос тамирчны бүрэн ялалтаар өндөрлөж, хоёр, гуравдугаар үед Т.Болортуул оноо нөхөж амжсангүй шүүгчдийн саналаар ялагдлаа.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд манай тамирчин Х.Энх-Амар ОХУ-ын Овик Оганнисянд ялагдаж мөнгөн медаль дээр буулаа.