Монголбанкнаас мэдээлснээр, инфляци 2021 оны наймдугаар сард улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 9.1 хувь байна.

Түүнчлэн улсын хэмжээнд үнийн жилийн өөрчлөлтийг харвал, хүнсний үнэ 14.1 хувь, эм тарианы үнэ 6.4 хувиар өссөн байна.

Төв банкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байгаа аж.