
Ардчилалд шилжсэнээс хойш манай улс УИХ-ын долоо дахь сонгуультайгаа золгож байна. Өнгөрсөн хугацаанд можоратир, пропорциональ, холимог тогтолцоогоор сонгуулиа явуулж иржээ. Энэ удаагийн сонгуулийг мөн холимог тогтолцоогоор явуулахаар хуульд тусгаад буй. Өөрөөр хэлбэл, намын жагсаалтаар 28, тойргоос 48 хүнийг сонгох юм.
Холимог тогтолцоогоор дэлхийн олон орон сонгуулиа явуулдаг ч манай улсад тохиромжгүй гэж үзэх улстөрч, судлаач олон. Ялангуяа жагсаалтаар сонгогдож буй 28 хүн намдаа мэдлэг боловсролоороо үнэлэгдсэн бус сонгогдох боломжгүй хүмүүсийн “хаалт”-ууд багтаж байна гэх шүүмжлэл гараад буй. Тиймээс энэ асуудал Үндсэн хуулийн цэцэд очтолоо маргаан дагуулаад байх.
Монгол оронд өдгөө 20 гаруй нам Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байна. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг улмаар төрийн эрх барьж байгаа нь хоёр том нам байна гээд хэлчихвэл хилсэдхэн болохгүй.
Өнгөрсөн хугацаанд сонгуульд хэчнээн нам оролцож хэдэн суудал авч байсан болоод сонгуулийн тогтолцооны талаарх мэдээллийг хүргэе.

УИХ-ын сонгуулиудын дүн

Сонгогчдын саналаа өгсөн хувь