Зуны 16 дахь удаагийн паралимпын наадам Токио хотноо 13 өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Монголчууд энэ наадамд спортын зургаан төрлөөр 11 тамирчинтай оролцож, нэг алтан медаль хүртсэн амжилтаар 59-р байрт, Ази тивдээ 15-д жагссан юм.
Риогийн олимпод 4328 тамирчин оролцож байсан бол энэ удаагийн наадамд 4403 тамирчин өрсөлдсөн нь бүх цаг үеийн дээд амжилт болж бүртгэгдлээ.Мөн энэ удаагийн паралимпод нийт 1853 эмэгтэй тамирчин оролцжээ.

Бадминтон, таеквондогийн төрөл наадмын хөтөлбөрт анх удаа багтсан бол долоон хүнтэй хөлбөмбөг болон дарвуулт завины төрөл олон улсад хангалттай хөгжиж чадаагүй гэх шалтгаанаар олимпын хөтөлбөрөөс хасагдсан юм.


Сонирхуулахад, Токио нь паралимпын наадмыг хоёронтаа хүлээн авсан анхны хот юм. 1964 онд Токио хотноо хоёр дахь удаагийн паралимпын наадам явагдахад 378 тамирчин оролцож байлаа.