Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нар авилга авч, хуурамчаар бүртгэл хийсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тодруулбал, ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, барагдуулаагүй нэр бүхий компани Нийслэлийн нийгмийн даатгалын газрын байцаагч нарт авилга өгч, хуурамч бүртгэл хийлгэсэн талаарх мэдээлэл гарсан.
Тэгвэл уг хэрэгт холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар тусгай ажлын хэсэг томилогдож, өнөөдрөөс бүх дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нарт шалгалт хийж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.